2024/11/22

ТОСОН ЗУРГИЙН НЭРТ МАСТЕР С.РЭНЦЭН АГСНЫ “АМЬДРАЛЫН ХҮРД” УРАН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНД УРЬЖ БАЙНА

info@inder.mn
2024/10/25

Нийслэлийн 385 жилийн ой, “Монголын үнэн” сонины 105 жилийн ойг тохиолдуулан Монголын мастер зураачдын нэг С.Рэнцэн агсны уран бүтээлийн “Амьдралын хүрд” үзэсгэлэнг аравдугаар сарын 30-наас арваннэгдүгээр сарын 14-ний хооронд Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд дэлгэн үзүүлэх гэж байна.

 Амьдралынхаа 50 гаруй жилийг бүтээл туурвилдаа зориулсан энэ эрхэмтэй эн зэрэгцэхүйц байгалийн этюд зурах зураач үгүй гэдгийг мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрдөг. Түүний “Тугалууд”, “Сүхбаатар хот”, “Халуун сэтгэл, “Ар тайгын бэл”, “Хярааны гол”, “Дулаан хаан”, “Говь гурван сайхан”, “Алтайн хүрэн хайрхан”, “Хар алт”, “Сүүж хайрхан” зэрэг бүтээл нь алтан медаль, оны шилдэг бүтээл шагналыг хүртэж байсныг ном тохимолд олонтаа дурдсан байдаг.
Тэрбээр Москва хотноо 1975 онд зохион байгуулсан уран зургийн симпозиумд оролцон, Москва, Киев, Архангельск хотоор аялахдаа 150 гаруй судалбар зураг бүтээжээ. Түүний бүтээл туурвих арга барил, давтагдашгүй шинж чанарыг “Мастер барилт”-тай нь холбоотой гэж үздэг байна. 

 Дотор сэтгэл, оюундаа тооцоолчихоод зотон дээр гаргаж тавьдаг мастер барилтаас дахин давтагдашгүй өнгө төрхтэй, реалист дүрслэлүүд бидэнд үлдсэн нь дамжиггүй.
С.Рэнцэн Улаанбаатар хотноо дөрвөн удаа, Болгар, Япон, Хятад, Англи, Франц, Чех, Польш, Румын улсад бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байжээ. Тосон будгаар гэрэл сүүдрийн уран тоглолт, онцгой арга барилаар бүтсэн мастер зураачийн үнэт өвөөс Дүрслэх урлагийн музейд 40, МУЭ-ийн уран сайхны сан хөмрөгт 30 гаруй нь одоо хүртэл хадгалагдаж байна.
Нэрт зураач С.Рэнцэн агсны “Амьдралын хүрд” үзэсгэлэнгийн нээлт энэ сарын 30-ны өдөр 18:00 цагаас Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд болно.

Хамтран зохион байгуулагч:
  • Монгол Улсын Соёл Спорт Аялал Жуулчлал ЗалуучуудынЯам
  • Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар
  • Нийслэлийн Соёл УрлагийнГазар
  • Монголын Урчуудын Эвлэл
  • Монголын Үнэн Сонины Редакц


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна