2025-04-21, Даваа гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 23
Аргын тооллын: 2025-04-21, Даваа гараг
Наран ургах шингэх: 05:52-19:50
Үс засуулбал: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.
Барилдлага:
Аргын тооллын 4 сарын 21, Сумъяа гараг. Билгийн тооллын 23, Яруу эгшигт одтой, цагаан бич өдөр. ХАВРЫН ДУНД ШАРАГЧИН ТУУЛАЙ САРЫН ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ЦАГААН БИЧ ӨДӨР.
Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна