2025/04/22

"Өсвөр үеийнхнийг сонсъё, ойлгоё" сарын ажлын нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдлаа

info@inder.mn
4 цаг 32 минутын өмнө

ЭМЯ, Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв хамтран хэрэгжүүлж буй "Өсвөр үеийнхнийг сонсъё, ойлгоё" сарын ажлын хүрээнд нийслэлийн өсвөр үеийнхний төлөөлөл охид, хөвгүүдийг урьж, нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа.

Энэхүү үйл ажиллагааг ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал, АУ-ны доктор Ж.Отгонбаатар, Хүүхдийн эмнэлгийн дарга, МУ-ын хүний гавьяат эмч, АУ-ны доктор Т.Болормаа нар нээж үг хэлж, ЭМТҮЧАБ-ын албаны дарга, МУ-ын хүний гавьяат эмч А.Оюунчимэг өсвөр насны зочдод хандаж мэдээлэл өгчээ.

Тус үйл ажиллагаанд ЭХЭМҮТ-ийн удирдлага, алба, тасаг нэгжийн дарга нар болон нийслэлийн дүүргүүдийн Эрүүл мэндийн төвийн өсвөр үеийн кабинетийн эмч, сувилагч нар хүрэлцэн ирж оролцсон байна.  

Өсвөр насныхны дуу хоолой болж, нийслэлийн ерөнхий боловсролын 102-р сургуулийн 12-р ангийн сурагч Д.Төгсбаяр “Эрүүл мэндийн орчин дахь хүүхдийн эрх хамгааллын хэрэгжилт" сэдвээр, 28-р сургуулийн 12-р ангийн сурагч Х.Мөнх-Эрдэнэ "Өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэнд" сэдвээр, 51-р сургуулийн 11-р ангийн сурагч Б.Хулан "Эрүүл зөв хооллолт" сэдвүүдээр илтгэл танилцуулж, томчууд тэднийг сонсож, ойлгохыг хүсэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна