2025/04/25

ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна тохиромжгүй

info@inder.mn
Өчигдөр 08 цаг 40 минут

2025-04-23, Лхагва гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 25

Аргын тооллын: 2025-04-23, Лхагва гараг

Наран ургах шингэх: 05:58-19:53

Үс засуулбал: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна тохиромжгүй.

Барилдлага:

Аргын тооллын 4 сарын 23, Буд гараг. Билгийн тооллын 25, Чөдөр одтой , хар нохой өдөр. ХАВРЫН ДУНД ШАРАГЧИН ТУУЛАЙ САРЫН ЕСӨН УЛААН ХАР НОХОЙ ӨДӨР
Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ
энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу.
Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна