Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө, хэрэгжилт болон нийслэлээс хэрэгжүүлж буй мега төслүүд, тэдгээрийн бүтэц, санхүүжилттэй танилцаж, санал солилцов.
Уулзалтад АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Ганбат болон зөвлөлийн гишүүд, НЗДТГ-ын дарга Д.Амгалан, НЗДТГ-ын Хууль тогтоомж, гэрээ, эрх зүйн газрын дарга М.Үнэнбат, НЗДТГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Эрдэнэбадрах, НЗДТГ-ын Хүний нөөцийн хөгжлийн хэлтсийн дарга Ц.Маргад-Эрдэнэ, нийслэлийн Дотоод Аудитын албаны дарга З.Отгонбаяр, нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр, нийслэлийн Хяналт, шалгалтын газрын дарга С.Энхбаяр болон холбогдох албаныхан оролцлоо.
Цаашид авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд олон нийтийг идэвхтэй оролцуулах, тэдний санал бодлыг хүргэх, авлигын нөхцөл байдал, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар зөвлөмж өгөх зорилгоор талууд хамтран ажиллахаар боллоо.
Уулзалтаар дараах сэдвээр мэдээлэл өгсөн юм.
1. Нийслэлийн орлого, төсөв, хөрөнгө босгосон, зарцуулсан тоо мэдээ, нийслэлийн бонд
2. Дэд бүтцийн болон бусад томоохон хөрөнгө оруулалтын төслүүд, тэдгээрийн бүтэц, санхүүжилт
3. Авто зам, явган замын засвар шинэчлэлийн төлөвлөгөө, төсөв
4. Нийслэл дэх газар зохион байгуулалтын төлөвлөгөө, зөвшөөрөл, авлигаас урьдчилан сэргийлэх ажил
5. Нийслэлийн хяналт шалгалт, дотоод аудитын нэгжийн бүтэц, үйл ажиллагаа
6. Нийслэл, харьяа агентлаг байгууллагуудад хийгдсэн томилгооны мэдээлэл
7. НЗДТГ-аас авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл өгөв.
Ташрамд, АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл нь авлигатай тэмцэхэд олон нийтийг идэвхтэй оролцуулах, тэдний санал бодлыг хүргэх, авлигын нөхцөл байдал, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар зөвлөмж өгөх чиг үүрэгтэй. Мөн төрийн байгууллага болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн авлигатай тэмцэж буй талаарх зөвлөмж, хэрэгжүүлж буй арга хэмжээ, тэдгээрийн үр дүнтэй танилцах чиг үүрэгтэй.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна