2025/04/25

Автозамын түгжрэлийн хамгийн том шалтгаан!

info@inder.mn
6 цаг 3 минутын өмнө

Оргил ачааллаас бусад цагт автозамын түгжрэлийн хамгийн том шалтгаан бол замын хөдөлгөөний дүрэм баримталдаггүй соёлгүй жолооч юм!

Зорчих хэсгийн 2 эгнээ замын 1 эгнээ замыг хааж тээврийн хэрэгслээ эмх замбараагүй байршуулж тавьснаар бусад зорчих хэсгийн хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж цаашлаад зам тээврийн осол гарах нөхцөлийг бүрдүүлэхээс гадна уулзварын нэвтрүүлэх чадвар буурч бусад уулзвар, гудамж, зам ачаалал авч автозамын түгжрэл үүсэх нөхцөл бүрддэг!

Иймд жолооч та бүхэн зорчих хэсгийн хөдөлгөөнд саад учруулалгүй зориулалтын зогсоолд тээврийн хэрэгслээ байршуулж замын хөдөлгөөний дүрмээ баримтлан зөв соёлтой оролцоно уу!

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДЛАГЫН ТӨВ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна