Агаарын бохирдлыг бууруулах, дулааны хангамжийн найдвартай байдлыг сайжруулах зорилтын хүрээнд дүүргийн 117-р сургуулийн уурын зуухны халаалтын шийдлийг шинэчлэх асуудлаар хөрөнгө оруулагч болон гүйцэтгэгч компаниудын удирдлагуудтай уулзалт хийлээ.
Уулзалтаар одоо ашиглагдаж буй уурын зуухны техникийн байдал, шинэ шийдлээр солих шаардлага, хэрэгжүүлэх арга зам, хөрөнгө оруулалтын боломжуудын талаар хэлэлцэв. Түүнчлэн байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, аюулгүй ажиллагааг хангасан орчин үеийн халаалтын шийдлийг нэвтрүүлэх талаар талууд санал солилцлоо.
Шинэ халаалтын систем нэвтрүүлснээр зөвхөн тухайн сургуулийн төдийгүй орчны агаарын чанарт эерэг нөлөө үзүүлж, хүүхдүүдийн эрүүл, ая тухтай орчинд сурч боловсрох нөхцөл бүрдэх юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна