2024/11/22

Их хаанаа ингэж шүтэж болохгүй.

info@inder.mn
2018/11/06

Төрийн ордны өмнөх Эзэн Богд Чингис хаан байдаг л нэг хөшөө баримал биш .Төрийн их шүтээн билээ. Сангажавын Баярцогт тэргүүтэн Хятадад захиалахдаа хэн гээчийн эх зураг загвараар хийлгэсэн юм бүү мэд, овор ихтэй л болохоос биш овоолсон аргал хөрзөн шиг юм харагддаг. Хамгийн чухал нь муу дээрээ муухай муухай дээрээ улцан гэгчээр хэдэн ч жилийн тоос шороонд даруулсан юм бүү мэд, зэвхийсэн саарал өнгөтэйгөө Монгол бахархалын өдрийг угтаж байна. Өдөр болгон биш юмаа гэхэд сардаа 1-2 удаа тоос тортогноос нь салгах сэтгэлтэй хүн, сэтэртэй дарга байна уу? эсвэл  Төрийн ордонд үйлчлэгч цэвэрлэгч гэж байхаа больсон юмуу?. Монгол төр мандан бадарч байх үедээ тахилын сүмтэй, тусгай тахилчтай байсан юм гэнэ лээ."Мандухай цэцэн хатан" кинонд нэг нөхөр ташуурдуулдаг даа.Тэгж ташуурдуулах хүн байна уу? Байхгүй бол манай нөгөө хэд нөгөөдөр тоос шороонд л мөргөх нь дээ. Яаж хийморь сүлдэнд сайн байх вэ дээ...!



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна