2026/01/18

Ирэх 7 хоногт ихэнх нутгаар хүйтний эрч суларна

info@inder.mn
2 цаг 12 минутын өмнө

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Ойрын өдрүүдэд нийт нутгаар цаг агаар тогтуун, хүйтэн хэвээр байна.

2026 оны 01 дүгээр сарын 18-ны 20.00 цагаас 19-ний 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй.  

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа Ерөө голын хөндийгөөр -47...-52 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Туул голын хөндийгөөр -41...-46 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн хойд хэсгээр -36...-41 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -24...-29 градус, бусад нутгаар -32...-37 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Идэр, Тэс, Сэлэнгэ, Ерөө голын хөндийгөөр -35...-40 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Эг, Үүр, Орхон, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -27...-32 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -17...-22 градус, бусад нутгаар -23...-28 градус хүйтэн байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -43...-45 градус, бусад хэсгээр -35...-37 градус, өдөртөө -26...-28 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -38...-40 градус, өдөртөө -26...-28 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Шөнөдөө -39...-41 градус, өдөртөө -26...-28 градус хүйтэн байна.

2026 оны 01 дүгээр сарын 20-ноос 2026 оны 01 дүгээр сарын 24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Нийт хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр. 21-нээс нутгийн баруун хэсгээр, 22-ноос нийт нутгаар өдөртөө хүйтний эрч суларч Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндий, Орхон-Туулын бэлчирээр шөнөдөө -43...-48 градус, өдөртөө -32...-37 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -37...-42 градус, өдөртөө -25...-30 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -12...-17 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -16...-21 градус, бусад нутгаар шөнөдөө -29...-34 градус, өдөртөө -20...-25 градус хүйтэн байна.

Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна