2024/11/28

Боловсролын салбарын хурдасгуур санаачилга хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлнэ

info@inder.mn
2022/10/04

   Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт байгууллагын Ази, Номхон далайн бүсийн дарга Жүү-Ок Лиг хүлээн авч уулзлаа. Тэрбээр Боловсролын салбарын хурдасгуур (Education Accelerator) санаачилга болон 2023 онд болох Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгөв. Энэхүү санаачилга нь аж үйлдвэрлэлийн IV хувьсгалыг хэрэгжүүлэх шаардлагатай боловсролын хандлага буюу төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны загвар бий болгох, бага, дунд боловсрол, сургалтын тогтолцоог шинэчилж ирээдүйн эдийн засаг, нийгэмд шаардагдах ур чадвартай гишүүдийг бэлтгэх зорилготой. Энэ хүрээнд мэдлэг, туршлага солилцох түншээр Финланд улстай хамтран ажиллаж байгаа бөгөөд Бангладеш, Өмнөд Африк улсад төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Уулзалтаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт байгууллагаас санаачлан хэрэгжүүлж буй Боловсролын салбарын хурдасгуур санаачилга хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэхэд идэвх санаачилгатай оролцохоо хэлэв. Санаачилгыг хэрэгжүүлэгч бусад улс орнуудын сайн туршлага, үр дүнгээс хуваалцахад таатай байгаагаа илэрхийллээ.

Эх сурвалж: БШУЯ

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна