Соёлын яам, Монголын Үндэсний музей, Guyhuk Метаверс хамтран Монголд анх удаа виртуал орчинд Монгол Улсын түүхийг харуулсан үзэсгэлэнгийн танхимыг нээлээ. “Бидний бахархал-Монгол Улс /1921-2021/” үзэсгэлэнд Монголын Үндэсний музейн цуглуулгын багагүй хэсгийг эзлэх ХХ зууны түүхийн цуглуулгыг виртуал орчинд бодит мэт бүтээж, үзэгч түмэнд толилуулж байна.
Тухайлбал 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгал ялахад гол хүчин болсон МАН-ын тамга, 1924 онд батлагдсан анхны Үндсэн хууль, 1992 оны Ардчилсан шинэ Үндсэн хууль, Монгол Улсын боловсрол, соёл, шинжлэх ухааны ууган байгууллага болох Судар бичгийн хүрээлэнгийн мөнгөн тамга, БНМАУ-ын анхны гавьяа шагнал болох одон, 1944 оны Маршал Х.Чойбалсангийн Маршалын од, ёслолын дүрэмт хувцас, сэлэм, Монгол Улсын эдийн засгийн суурь болох мал аж ахуйн салбарыг төлөөлөх Улсын алдарт сайн малчдад олгож байсан шагнал, Эрүүл мэнд хүн амын өсөлтийг илэрхийлэх 2 сая дахь иргэний тэмдэг, 1981 онд сансарт ниссэн сансрын нисэгч Ж.Гүррагчаагийн сансрын бүхээгийн тусгай өмсгөл, өнөөдрийн Монгол Улсын хил хязгаар хийгээд ХХ зуунд дэлхийд тамгалагдсан Монгол Улсын хилийн захын дөрвөн цэгт орших Соёмбот хөшөөний эх загвар зэргийг үзэгч та бүхэн монгол, англи, худам монгол бичгийн тайлбартайгаар “Guyuk Metaverse”-ийн “Өв соёлын өргөө”-нд зочилж үзэж, сонирхоорой!
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
41.138.89.206
МАШ ЧУХАЛ МЭДЭЭЛЭЛ Танд банкууд таалагддаггүй, танд төсөл байгаа, санхүүжилт хэрэгтэй, бизнестээ хөрөнгө оруулахад хөрөнгө хэрэгтэй. Зээлийн болон санхүүжилтийн бүх хэрэгцээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл надтай холбоо барина уу. Холбоо барих: claudiad iana307@gmail.com cl audiadiana307@gmail. com
Хариулах