2025/06/06

ОБЕГ: Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа

info@inder.mn
2023/03/23

ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэн нь Хилийн цэргийн хил судлалын хүрээлэнтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Гэрээнд ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн захирал, хурандаа Ж.Амгалан, Хилийн цэргийн хил судлалын хүрээлэнгийн захирал, хурандаа Ц.Одбаяр нар гарын үсэг зурсан юм.

Энэ хүрээнд хурал, семинар, эрдэм-шинжилгээ, судалгааны уулзалт хийх, судлаачдын болон хүрээлэнгүүдийн бүтээлийг солилцох, төсөл, хөтөлбөр, судалгааны ажил хэрэгжүүлэх, хил орчмын нутаг дэвсгэрт гарч болзошгүй гамшгийн эрсдэлийн шинжилгээ, судалгаа, үнэлгээ хийхэд хамтран ажиллана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна