Монгол бөхийн өргөөнд болсон барилдааны үеэр аймгийн арслан Ц.Адъяа өрсөлдөгч бөхөө зүүн хавирахад нь зөрүүлж тохойлдсон үйлдэл гаргажээ. Энэ бичлэг цахим орчинд цацагдаж, бөх сонирхогч түмэн аймгийн арсланг шүүмжилж буй юм.
Цахим орчимд 2024 оны тавдугаар сарын 07-ны өдөр “Аймгийн арслан барилдааны үеэр өрсөлдөгч бөхөө санаатайгаар тохойлджээ” гэх тайлбартай цацагдсан энэхүү барилдааны бичлэгийг цагдаагийн байгууллагаас шалгажээ.
Уг үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж зөрчилд холбогдогч “А”-ийн (хүний биед хохирол учруулахгүйгээр халдсан) үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлд 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн гэж ЦЕГ-аас мэдээлэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна