2024/11/22

Төлбөр авах 32 цэгийг бүрэн цахимжуулна

info@inder.mn
6 цаг 15 минутын өмнө

Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд байрлах төлбөр авах цэгүүдийг "Зам, тээврийн хөгжлийн төв" ТӨҮГ-аас үе шаттай цахимжуулж байна. Одоогоор Улаанбаатар хотыг тойрсон 6 товчоог бүрэн цахимжуулж дуусжээ. Ингэснээр иргэд орон нутгийн замд товчоон дээр саатахгүй зорчих боломжтой болж байна.

Бэлнээр төлбөр хурааж байх үед нэг тээврийн хэрэгсэл товчоон дээр 17.4 секунд зарцуулдаг байсан бол одоо 1-2 секундэд саадгүй нэвтэрч байна. 2024 онд улсын хэмжээнд байгаа нийт 32 төлбөр авах цэгийг бүрэн цахимжуулж дуусна.  

Ердийн үед Улаанбаатараас орон нутгийн орох гарах хөдөлгөөнд 18-20 мянган тээврийн хэрэгсэл өдөр тутам оролцдог бол баяр ёслолын үеэр энэ тоо 5 дахин нэмэгдэж, 100 мянгад хүрдэг аж.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна