Японы Фүжикавүчико хотын захиргаанаас Фүжи уулын зураг дарах “алдарт” цэгт уулын барааг хааж, торон хаалт хийхээр болсноо мэдэгдэв.
Энэ нь хэт их жуулчин ирж, замбараагүй хог хаяж, бөөгнөрөл үүсэж буйтай холбоотой гэжээ.
2.5 метр өндөр, 20 метр урттай торон хаалт босгох ажлыг эхлүүлсэн байна.
Хотын захиргааны ажилтан “Ийм шийдвэр гаргасан нь харамсалтай ч бидний дүрмийг хүндлэхгүй байгаа жуулчдыг зогсоох эцсийн арга” гэсэн байна.
Ковидын цар тахлын дэглэм цуцлагдсанаас хойш Япон улсыг зорих жуулчдын тоо нэмэгдсэн. Энэ оны гуравдугаар сард хамгийн их буюу гурван сая жуулчин Японд аялахаар очжээ.
Мөн Фүжи ууланд авирах жуулчдын тоо нэмэгдсэн тул энэ зунаас эхлэн ууланд авирагчдаас 2000 иен буюу 40 мянга гаруй төгрөгийн хураамж авахаар болсон байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна