2024/09/19

Бэрх төгөл орчмын 10 га талбайд ойн зурвас байгуулав

info@inder.mn
2024/09/13

Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ойн экосистемийг бий болгож, ой хамгааллын болон нөхөн сэргээлтийн тогтвортой менежментийг шинжлэх ухаан, технологийн шинэ ололтуудад тулгуурлан хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд 10 га талбайд ойн зурвас байгуулав.

Тус байгууллагын зүгээс 2019 онд Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Гачуурт голын хөндийн Бага шар хоолойн Бэрх төгөл орчмын 103 га талбайг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 29/29 дугаар тогтоолоор орон нутгийн хамгаалалтад авч тухайн орчмыг ирээдүйд үүсэх суурьшлаас сэргийлэх, улмаар хүлэрт намгийг хэвээр нь авч үлдээх боломжийг бүрдүүлсэн.

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр энэ оны 06 дугаар сараас эхлэн доройтолд өртөж буй голын эх орчмын татмыг хашаалан хамгаалах, амьд хашлага буюу модлог ургамлаар ойн зурвас байгуулах ажлыг Бэрх төгөл орчмын 10 га талбайд ойн мэргэжлийн байгууллагын эрх бүхий “Нүри” ХХК-тай гэрээ байгуулан 1800 метр хашаа барих, навчит төрлийн бортоготой 13000 ширхэг мод тарих ажлыг гүйцэтгүүлээд байна гэж Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна