2024/11/22

Эдийн засгийн албаны өдрийг жил бүрийн 11 дүгээр сарын 18-ны өдөр тэмдэглэнэ

info@inder.mn
2024/11/15

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор батлагдсан Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийн жагсаалтад нэмэлт оруулж, жил бүрийн 11 дүгээр сарын 18-ны өдрийг Эдийн засгийн албаны тэмдэглэлт өдөр болгохоор шийдвэрлэлээ.

Ташрамд дурдахад, Монгол Улсын Анхдугаар Их Хурлын 1924 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар Засгийн газрын дэргэд Эдийн засгийн зөвлөл байгуулснаас хойш тус алба үүсэж, хөгжсөний 100 жилийн ой нь энэ оны 11 дүгээр сарын 18-ны өдөр тохиож байна гэж Эдийн засаг, xөгжлийн яамнаас мэдээллээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна