2025-04-18, Баасан гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 20
Аргын тооллын: 2025-04-18, Баасан гараг
Наран ургах шингэх: 05:57-19:46
Үс засуулбал: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлсөж ундаасна тохиромжгүй.
Барилдлага:
Аргын тооллын 4 сарын 18, Сугар гараг. Билгийн тооллын 20, Гар одтой, улаагчин могой өдөр. ХАВРЫН ДУНД ШАРАГЧИН ТУУЛАЙ САРЫН ТАВАН ШАР УЛААГЧИН МОГОЙ ӨДӨР.
Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж,
биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна