2025/04/16

ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малын гарлагатай тохиромжгүй

info@inder.mn
7 цаг 29 минутын өмнө

2025-04-16, Лхагва гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 18

Аргын тооллын: 2025-04-16, Лхагва гараг

Наран ургах шингэх: 06:01-19:43

Үс засуулбал: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малын гарлагатай тохиромжгүй.

Барилдлага:

Аргын тооллын 4 сарын 16, Буд гараг. Билгийн тооллын 18, Онгоц одтой, хөхөгчин туулай өдөр. ХАВРЫН ДУНД ШАРАГЧИН ТУУЛАЙ САРЫН ДОЛООН УЛААН ХӨХӨГЧИН ТУУЛАЙ ӨДӨР
Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж,
биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу. 

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна