2025/04/25

ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн

info@inder.mn
Өчигдөр 08 цаг 41 минут

2025-04-24, Пүрэв гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 26

Аргын тооллын: 2025-04-24, Пүрэв гараг

Наран ургах шингэх: 05:46-19:55

Үс засуулбал: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.

Барилдлага:

Аргын тооллын 4 сарын 24, Бархасвадь гараг. Билгийн тооллын 26, Шувуун хушуут одтой, харагчин гахай өдөр. ХАВРЫН ДУНД ШАРАГЧИН ТУУЛАЙ САРЫН НАЙМАН ЦАГААН ХАРАГЧИН ГАХАЙ ӨДӨР
Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, хонь, нохой, үхэр жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг
гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. 

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна