Батлан хамгаалах яамнаас 2025 оныг “Эх оронч Монгол-Их сэргэлтийн жил” болгон зарласан. “Эх оронч Монгол-Их сэргэлтийн жил”-ийн хүрээнд дэвшүүлсэн бодлого, зорилтоо өнөөдөр НЗДТГ-ын алба хаагчдад танилцууллаа.
Тодруулбал, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, бригадын генерал Ж.Болдбаатар “Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх”, БХЯ-ны Орон нутгийн хамгаалалт дайчилгааны газрын дарга, хурандаа Р.Энхболд “Монгол Улсын аюулгүй байдал, гадаад орчинд гарч буй өөрчлөлт”, Орон нутгийн хамгаалалт дайчилгааны газрын шинжээч, дэд хурандаа Л.Жамбалсүрэн “Улсын дайчилгааны төлөвлөлт”, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагчийн Ажлын албаны дарга, хурандаа Т.Мөнхбаяр “Иргэний цэргийн үүргийн биелэлт, цэргийн алба хаах төрлүүд” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.
БХЯ-ны Орон нутгийн хамгаалалт дайчилгааны газрын дарга, хурандаа Р.Энхболд “Батлан хамгаалах сайдын тушаалаар томилогдсон ажлын хэсэг 2025 онд дэвшүүлсэн бодлого зорилтоо танилцуулж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллаж байна. Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар үндэсний аюулгүй байдлын чадавхыгг бэхжүүлэх, стратеги боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан. Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт ажлын хэсгийг ахалж байна. 2025 оны нэгдүгээр сард төрийн захиргааны төв байгууллагууд, нийслэл, аймаг, сумын дайчилгааны төлөвлөгөө шинэчлэн батлагдсан. Уг дайчилгааны даалгаврыг тогтоох, шинэчилсэн төлөвлөгөөний мэдээлэл өгөх ажлууд 2025 онд хийгдэж байна” гэлээ.
Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна