2025/12/12

Боксын нефтьтэй орнуудын дэлхийн цомоос мөнгө, хүрэл медаль хүртлээ

info@inder.mn
21 цаг 0 минутын өмнө

ОХУ-ын Ханты Мансийск хотноо зохион байгуулагдсан боксын нефтьтэй орнуудын дэлхийн цомын тэмцээнээс ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник- спорт хорооны тамирчид мөнгө, хүрэл медалийг хүртлээ. 

Энэ сарын 01-07-ны өдрүүдэд зохион байгуулсан 22 дахь удаагийн тус тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд Д.Ганболд мөнгө, 71 кг-ийн жинд Б.Мишээлт хүрэл медалийн эзэн болсон юм. Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн 7 тамирчин оролцсон бөгөөд хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна