2024/11/22

Амьдрал бол ахин дурсагдах өдрүүд буюу “Би Нар” УСК

info@inder.mn
2019/04/02

Сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа Монголын кино ертөнцөд нэгэн шинэ бүтээл тун удахгүй мэндлэх гэж байна. Манай улсад төдийлөн хийгддэггүй киноны төрөл “family drama” буюу гэр бүлийн “Би Нар” уран сайхны кино энэ 4 дүгээр сарын 5,6-ны өдрүүдэд нээлтээ хийнэ. 

Нэр нь хүртэл өвөрмөц утга санаатай эл киноны ерөнхий найруулагчаар Ж.Сэнгэдорж, ерөнхий продюсерээр жүжигчин Өөскө /А.Өнөржаргал/ нар ажиллажээ. Сурагчдын 4 дүгээр улирлын амралт эхлэхтэй зэрэгцэн нээгдэх киног гэр бүлийн бүх гишүүд хамтаараа очиж үзэхийг кино багийн гишүүд зөвлөж байна. Яагаад гэвэл:

  1. Кино 3 бүлэгтэй, 3 өөр цаг үеийн амьдралыг харуулах боловч бүлэг бүрийн дүрүүд хоорондоо холбоотой.
  2. 1990-ээд оны үеийн хот, хөдөөгийн амьдрал, ахуй байдлын онцлог зэргийг ойлгомжтой байдлаар харуулсан учраас өсвөр насныхныг аав ээжийнхээ хүүхэд, бага насыг ойлгоход тустай.
  3. Цахим орчин, компьютер тоглоомын хэт их хэрэглээний сөрөг талуудыг ойлгомжтой байдлаар дүрслэн үзүүлсэн. Цахим хэрэглээний цар хүрээ хязгаараа алдсан энэ цаг үед хүүхэд, дүү, ач зээ нартаа үглэхийн оронд үлгэрлэж киног үзүүлсэн нь цахим донтолтын хор уршгийг нь ойлгож авахад харьцангуй нөлөөтэй гэдэгт итгэлтэй байна.
  4. Кино таныг дурсамжийн ертөнцөөр аялуулна. Бидний үед тэгдэг байж билээ, ингэдэг байсан гэж мянга хэлэхийн оронд нэг удаа үзүүл гэдэг байх аа.
  5. Киног гэр бүлээрээ ямар ч тээнэглзэх зүйлгүйгээр үз. Танай гэр бүлд хэзээ ч мартагдахгүй дурсамж үлдээх нь гарцаагүй. Амьдрал бол ахин дурсагдах өдрүүд гэдэг шүү дээ.
  6. Generation difference буюу үеийн ялгаа бидний соёл, ахуй, ааш араншинд хамгаас хүчтэй нөлөөлдгийг бид мэднэ. Тэгвэл өнөөгийн өсвөр настнуудад сэтгэл зүйн ямар асуудлууд тулгардаг талаар мэдлэг, мэдээллийг кино өгч чадна.
  7. Хөгжилтэй, инээдтэй хэсгүүд олон тул нас, хүйс, ажил мэргэжил, өндөр нам, өргөн нарийн гэх мэтчилэн ямар ч хүн үзсэн уйдахгүй.
  8. Гоё кино үзээд зогсохгүй гэр бүлээрээ гадаадад аялах хонжворт сугалаа таныг хүлээж байгааг эцэст нь дуулгая.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна