2024/11/24

Өнөөдөр манай гурван жүдоч дэлхийн аваргын дэвжээнд зодоглоно

info@inder.mn
2021/06/11

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2021 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгар улсын нийслэл Будапешт хотноо үргэлжилж байна.

Тэмцээний зургаа дахь өдөр эмэгтэйчүүдийн -78 кг жинд ОУХМ Б.Эрдэнэт-Од, эрэгтэйчүүдийн -100 кг жинд МУГТ Л.Отгонбаатар, ОУХМ Б.Гончигсүрэн нар зодоглоно.

ОУХМ Б.Эрдэнэт-Од эхний шатанд Германы Анна Мариа Вагнертай, ОУХМ Б.Гончигсүрэн эхний шатанд Грекийн Жеоржиос Маллиарополостой, МУГТ Л.Отгонбаатар эхний шатанд Украины Антон Савицкитай барилдана.

Тэмцээний эхний таван өдрийн байдлаар манай 9 бөх таван жинд зодоглож хоёр хүрэл медаль хүртээд байна. (МУГТ М.УранцэцэгОУХМ Ё.Басхүү нар хүрэл медаль хүртсэн)

Харин ОУХМ Л.Өнөболд -60 кг жннд, ОУХМ, Л.Сосорбарам -52 кг жинд, дэлхийн аварга Саид Моллаи -81 кг жинд нар долоодугаар байр эзэлсэн бол өчигдөр ОУХМ Г.Алтанбагана тавдугаар байр эзэлсэн.

Тэмцээнийг 16:00 цагаас SPS national, SPS fight суваг тайлбарлагч С.Шижирбатын тайлбартайгаар хүргэнэ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна