Монгол ардын богино болон уртын дууг өөрийн донж, хэв маягаар орчин цагийн өнгө аястай хослуулан туурвиж яваа дуучин Б.Батцэцэглэн. Тэрээр энэ сайхан ардын урлагаа алдахгүй байхын төлөө л хичээн, залуу үедээ түгээн дэлгэрүүлж, уран бүтэлээ хүргэхийг зорьдог нэгэн. Багаасаа л дуу хууран дунд өссөн бүсгүй ээжийнхээ ачаар уртын дуунд татагдсан гэдэг.
Түүний анхны уран бүтээл нь Л.Эрдэнэбатын үг, Б.Ганболдын ая “Учирласан дуу” байжээ. Энэ дууг бага байхдаа найран дээр дуулдаг байсан аж. Дараа нь Г.Балжиннямын ая, Д.Нямаагийн үг “Тэмээний дэргэд” гэж дууг дахин дуулж, клип хийлгэж байжээ.
Тэрээр саяхны нэгэн ярилцлагандаа "Би “Марко Поло” киноны Унгарт болсон зураг авалтад 2015 онд явж, Хубилай хааны хүүгийн хуримны хэсэгт “Зээргэнтийн шил” уртын дуугаа дуулсан. Тэр үед монголчуудаас гадна олон гадаад хүмүүс дуу сонсоод уйлж байсан юм. Дуу хуурт хил хязгаар байхгүйг ойлгож, их урам зориг авч байлаа. Тэгэхэд л би дуулах ёстойгоо, хүмүүст түгээх хэрэгтэй гэдгээ илүү мэдэрсэн. Бурхан хамгийн хайртай хүнээ дуучин болгодог гэсэн шүү. Тийм болохоор дуучин болсондоо үргэлж баярладаг гэжээ.
Мөн дуучин бүсгүй цаашид ардын болон уртын дуугаа залууст ойр байлгахын тулд сонсдог хөгжимтэй нь ойртуулж, нөгөө талаар уламжлалт хэв маягийг нь алдагдуулахгүйгээр үргэлжлүүлэн тууривах гэнэ лээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна