2024/11/22

А.БӨРТЭ-ҮЖИН: Монгол улсынхаа өв соёлыг сурталчилан өөрт байгаа бүх чадвараа дайчлан хичээх болнo

info@inder.mn
2021/11/29

70 дахь жилдэээ зохион байгуулагдаж буй “Дэлхийн мисс-2021” АНУ-д арванхоёрдугаар сард болно. Латин Америкийн “Пуэрто-Рико” арал дээр арваннэгдүгээр сарын 21-нээс эхний үйл ажиллагаа эхэлж, арванхоёрдугаар сарын 16-ныг хүртэл шилдгүүдээ тодруулна. Нийт 123 орны мисс өрсөлдөх тус тэмцээнд Монголоос эх орноо төлөөлөн oролцох үндэсний ялагчаар А.Бөртэ-Үжин тодорсон.

Тэрбээр өдгөө 23 настай бөгөөд бүжгийн багш мэргэжилтэй. Биеийн өндөр нь 175 см, биеийн харьцаа 93/57/90.

А.Бөртэ-Үжин нь хамгийн анх 2017 онд “Miss world Mongolia” тэмцээнд оролцож байсан бол олон улсын хувьд БНСУ-д бослон “Miss Supertalent of the World record” тэмцээн аж. Уг тэмцээнд тэрбээр нэгдүгээр байрт шалгарч байжээ.

Харин уран нугаралтын төрлөөр 2007 оноос эхэлж Герман, Япон, Арабын Нэгдсэн Эмират улс Дубай, Франц, Сингапур, Солонгос, Хятад, ХонгКонг, Турк, Швед зэрэг оронд аялан тоглолт хийж байсан аж.

“Дэлхийн Мисс"-т оролцох эрхээ авах үед тэрбээр "Монголын үндэсний урлаг болох уран нугаралт мөн Монгол улсынхаа өв соёлыг сурталчилан өөрт байгаа бүх чадвараа дайчлан хичээх болнoo” хэмээжээ.

 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна