2024/05/01

“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” УСК-ны нээлт боллоо

info@inder.mn
2021/12/03

“Шүүдэр” продакшны хоёр дахь түүхэн сэдэвт кино төсөл "Хотулун гүнж-Алтан судрын эрэлд" УСК-ны албан ёсны нээлт өнөөдөр боллоо. 

Тус кино нь Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Хотол цагаан гүнж” түүхэн романаас сэдэвлэсэн бөгөөд романд дүрслэгдсэн хүчирхэг баатрууд, шидэт ертөнц, мөнгөн эвэрт буга, Хайду хааны удам дамжсан шүтээн Алтан дэвтрээ эргүүлэн авах бэрх замд тохиолдох саад бэрхшээл, отоо, дайсны довтолгооныг өгүүлсэн эпик тулаант кино аж.  

Хотулун гүнжийн дүрийг Оросын Театр урлагийн их сургуулийг төгссөн, залуу жүжигчин М.Цэрэндолгор бүтээсэн бол Ерөнхий найруулагчаар С.Баасанжаргал, ерөнхий зураглаачаар Г.Бат-Ирээдүй, ерөнхий зураачаар Л.Батбилэг нар ажиллажээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна