2024/05/01

А.Бөртэ-Үжин “Авъяас” шалгаруулалтад шилдэг 27 миссийн нэгээр тодорчээ

info@inder.mn
2021/12/07

АНУ-ын Пуэрто Рикод болж буй "Дэлхийн мисс-2021" тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаа А.Бөртэ-Үжин 130 орны миссүүдийн дунд өрнөсөн “Авъяас” шалгаруулалтад шилдэг 27 миссийн нэгээр тодорчээ. Түүнчлэн олон нийтийн санал асуулгын дүнгээр шилдэг 12-т бичигдэж байна. 

А.Бөртэ-Үжин уран нугаралтаар тууштай хичээллэн Үндэсний өв соёлоо тээн түгээн дэлгэрүүлж яваа авьяаслаг бүсгүй юм. "Дэлхийн мисс-2021" тэмцээний шалгаруулалт АНУ-ын Пуэрто Рикогийн нийслэл Сан Хуаны José Miguel Agrelot Coliseum цэнгэлдэх хүрээлэнд энэ сарын 16-нд болох юм. 








Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна