УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаанаар Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төслийг соёрхон батлах тухай хэлэлцэв.
УИХ-ын гишүүн Г.Ганболд " 100,000 сая ам.долларын зээлийг дэмжиж байгаа ч төслүүдийг дэмжмээргүй байна. Авто замын түгжрэлийн үндсэн шалтгааныг юу гэж тодорхойлсон бэ. Гол шалтгаан нь уулзваруудын нэвтрэх чадвар. Хичнээн зам өргөсгөөд уулзваруудын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэхгүй бол түгжрэл буурахгүй. Хотын төвд түгжирч байгаад Баянхошуунд очоод дөрвөн эгнээ замаар давхиад яах юм бэ. Зураг төсвүүдээ яаж хийсэн бэ. Төслүүдээ арай өөрчлөөд баруун, зүүн дөрвөн зам зэрэг томоохон төвийн уулзваруудынхаа нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх чиглэлийн ажил хийх хэрэгтэй. Нэг уулзварын нэвтрэх чадвар муу болохоор төв зам тэр чигтээ түгжрээд байна" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна