ШТС-ууд устай хольсон шатахуун борлуулж байгаа эсэхийг шалгах зорилгоор Ашигт малтмал газрын тосны газраас зарим ШТС-д хяналт шалгалтыг хийлээ.
АМГТГ-ын чанарын менежер Ж.Бадамсүрэн: "Ашигт малтмал газрын тосны газраас төлөвлөгөөт үзлэгийг жилд нэг удаа хийдэг. Энэ удаагийн шалгалтаар "Тэс Петролиум", “Петровис” шатахуун түгээх станцад зөөврийн шинжлэх багажаар АИ92 бензин дээр моторын арга болон шинжилгээний аргаар шинжилгээ хийж шалгалаа. Тусгай багажаар шинжихэд 95,8 үнэлгээтэй буюу чанарын шаардлага хангагдсан гэх үзүүлэлт гарлаа. Бид иргэдийн санал хүсэлтийн дагуу 15 шатахуун түгээх станцад шатахууны дээж авч шинжихэд чанарын шаардлага хангасан гэж гарсан. Мөн бензинийг устай холих боломжгүй гэдгийг зөөврийн тусгай багажаар харууллаа. Ус өөрөө 0 градуст хөлддөг учир ямар нэгэн байдлаар бензинийг устай холих боломжгүй байдаг" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна