2024/11/22

Өнгөрсөн долоо хоногт 37 хүн угаартаж, нэг иргэн нас баржээ

info@inder.mn
2022/01/17

Өнгөрсөн долоо хоногт угаартсан талаар 17 дуудлага ирж, 37 хүн хүнд, хөнгөн байдлаар угаартаж эмнэлгийн тусламж авсан бол нэг иргэн нас баржээ.

Төвийн зургаан дүүрэгт хяналт шалгалт явуулахад түүхий нүүрс хадгалж байсан дөрөв, зориулалтын бус буюу гялгар уут шатааж байсан гурван зөрчлийг илрүүлэн арга хэмжээ авчээ. Мөн түлэх зорилгоор хадгалж байсан 10.5 тонн түүхийн нүүрсийг хурааж, “Амгалан” дулааны станцад нийлүүлсэн байна.

102 дугаарын утсанд зориулалтын бус утаа үүсгэгч материал шатааж байгаа талаар 11 дуудлага мэдээлэл ирснийг шалгаж үзэхэд бүгд батлагдаагүйг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна