Үндсэн хуулиар олгогдсон эрх нь зөрчигдөж байгаа талаар Өмнөговь аймгийн малчид мэдээлэл хийлээ. 2014 онд шинэчлэлийн засгийн газрын үед гарсан тогтоолоор Өмнөговь аймгийн Ханхонгор, Хүрмэн, Номгон гэсэн гурван сумыг дамнасан Цагаандэлийн боомт үйл ажиллагагааг эхлүүлэхээр болжээ.
Өмнөговь аймгийн Хүрмэн сумын иргэн Ч.Насанжаргал “Боомтын үйл ажиллагаа эхэлсэнээр таван уурхай ашиглалтад орох бөгөөд манай нутаг бүтнээрээ уурхайн мэдэлд орно. Ашиглалтын 41, хайгуулын 22 лиценз уг нөлөөллийн бүсэд байгаа. Ингэснээр Хүрмэн сумын айл өрх, 130 мянга гаруй мал хаана амьдрах нь тодорхойгүй болно. Усны нөөцийг ашигласнаар газар доорх нөөц үгүй болж, 33 төрлийн хөхтөн амьтан, 88 төрлийн эмийн ургамал устаж үгүй болох эрсдэлтэй” гэлээ.
Экологич Д.Туяа "2014 онд шинэчлэлийн засгийн газрын үед гарсан тогтоолын уршгаар Өмнөговь аймгийн Ханхонгор, Хүрмэн, Номгон гэсэн гурван сумын иргэдийн эрүүл, аюулгүй орчин амьдрах эрх зөрчигдөж байна.
Ховор ан амьтан, ургамал сүйдэх аюул нүүрлэж буй учир Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандана. Ажлын хэсэг гаргахыг хүсэж, орон нутгийн нөхцөл байдлыг судлан дээрх тогтоолыг хүчингүй болгох талаар зөвлөгөө өгүүлэхээр хандана.
Ерөнхий сайдад боомт нээх тогтоолыг хүчингүй болгох талаар хүсэлт гаргана. Мөн бид уг асуудлаар НҮБ-д хандана. Хүний эрхийг зөрчсөн шийдвэрийг шат шатны төрийн байгууллагууд гаргаж байгаа учраас олон улсын байгууллагад хандаж, нөхцөл байдлыг газар дээр нь судалж, зөвлөмж хүргүүлэхийг хүснэ" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна