Уулын цана
Яньчинд уулын цанын гурван тэмцээн явагдах бөгөөд 12:00 цагаас эрчүүдийн даунхил төрлийн медалийн төлөөх уралдаан эхэлнэ. Улмаар 14.30-д эмэгтэйчүүд жиант слаломын төрөлд медалийн төлөө уралдах юм. Уулын цанын медальтнууд өнөөдрөөс эхлэн тодрох бөгөөд наадмын турш нийт 11 багц медаль эздэдээ очно.
Биатлон
Жанчхүүд биатлоны хоёр дахь багц медалийн төлөөх уралдаан өнөөдөр 17.00 цагт эхэлнэ. Энэ өдөр эмэгтэйчүүд 15 км-ийн хувийн уралдаанд тэсвэр тэвчээр, онч мэргээ сорих болно. Хувийн гараанд нийт 89 тамирчин уралдах юм.
Биатлоны эхний төрөл болох холимог буухианд Норвеги түрүүлж, Франц удаалан Оросын ҮОХ-ны баг хүрэл медаль аваад байгаа билээ.
Кёрлинг
Кёрлингийн холимог хос төрлийн урьдчилсан шатны сүүлийн тоглолтууд болон хагас шигшээн хоёр тоглолт өнөөдөр болох хуваарьтай. Урьдчилсан шатанд 10 баг өрсөлдөж буйгаас шилдэг дөрөв нь хагас шигшээд шалгарна. Одоогоор италичууд бүх найман тоглолтдоо хожсон амжилтаар хагас шигшээн эрхээ аваад байна. Хагас шигшээгийн хоёр тоглолт өнөөдөр 20.05 цаг эхлэх болно.
Уран гулгалт
Олимпын наадмын хөтөлбөрт гурав дахь удаагаа багтаад буй багийн тэмцээний медальтнууд өнөөдөр тодорно. 11.35-д эхлэх эмэгтэй ганцаарчилсан төрлийн дараа нийлбэр оноог тооцож, эхний багц медаль хэнд очих нь шийдэгдэх юм. 2018 оны Пёнчаны олимпод Канадын баг түрүүлж, Оросын ҮОХ-ны баг удаалан америкчууд хүрэл медаль авч байв.
Фристайл
Эрэгтэй, эмэгтэй биг эйр төрлийн урьдчилсан шатны тэмцээн 09.30-аас эхлэн 16 цаг хүртэл үргэлжлэх болно.
Хоккей
Эмэгтэйчүүдийн хэсгийн шатны дөрвөн тоглолт өнөөдөр болно.
12.10 - Оросын ҮОХ-Канад
16.40 - Дани-Чех
21.10 - БНХАУ-Швед
21.10 - Швейцар-Финланд
Чарга
Яньчинд явагдаж буй чарганы тэмцээн өнөөдөр хос болоод эмэгтэй ганцаарчилсан төрлийн урьдчилсан шатаар үргэлжилнэ.
Цанын хоёр төрөлт
Жанчхүүд өнөөдөр цанын хоёр төрөлтийн тамирчид албан ёсны бэлтгэлийн гараатай.
Шорт-Трек
Эмэгтэйчүүдийн 500, эрэгтэйчүүдийн 1000 метрийн маш сонирхолтой уралдааны медальтнууд өнөөдөр тодрох гэж байна. 19.30-аас урьдчилсан шат эхлэх бол 20.46-д медалийн төлөөх гараанууд эхлэх юм.
Скелетон
Яньчинд өнөөдөр бэлтгэлийн уралдаанууд болно.
Сноуборд
Эрэгтэйчүүдийн slopestyle төрлийн уралдаан 12.00-д эхэлж, 12.54 цагаас медалийн эздээ тодруулж эхэлнэ.
Тэшүүр
Эмэгтэйчүүдийн 1500 метрийн медалийн төлөөх уралдаан 16.30-д эхлэх хуваарьтай байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна