ХБНГУ-ын канцлер Олаф Шольц өнөөдөр БНХАУ-д албан айлчлал хийнэ. Тэрээр Ковид19 цар тахлаас хойш БНХАУ-д айлчилж буй Европын анхны тэргүүн болж буй. Айлчлалынхаа хүрээнд тэрээр Хятадын дарга Ши Жиньпин болон Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэцян нартай уулзана.
Энэ жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгаа. Энэ удаагийн төрийн дээд айлчлалаар Хятад-Европын харилцаа, олон улсад үүсээд буй өнөөгийн нөхцөл байдал түүний дотор Тайванийн хүний эрхийн асуудал, Орос-Украины хямралыг хэлэлцэнэ гэж Германы канцлер айлчлалынхаа өмнө мэдэгдсэн.
Олаф Шольц “Өнөөгийн Хятад улс тав, арван жилийн өмнөх Хятадаас өөр болсон. Тиймээс Хятадтай харьцах арга барил ч гэсэн өөрчлөгдөх ёстой ” гэсэн байр сууриа өмнө нь илэрхийлж байсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна