Лхагва гарагт Английн Йорк хотод зочилсон Их Британийн хаан Чарльз руу нэг этгээд гурван ширхэг өндөг шидэж, хаант засаглалыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байв.
Өндөг шидсэн этгээд нь 23 настай оюутан Патрик Телвелл гэгч байжээ.
Орон нутгийн цагдаа нар түүнийг баривчлан саатуулж, нийгмийн дэг журам алдагдуулсан хэргээр шалгасан байна.
Өчигдөр батлан даалтаар суллагдсан Телвелл хаан руу өндөг шийдсэнийхээ төлөө хүмүүсийн уур хилэнг бадрааж, дарамт сүрдүүлэг амссанаа хэвлэлд ярьжээ.
“Тэнд байсан хүмүүс миний үснээс зулгааж, над руу нулимж байсан. Галзуурсан мэт аашилцгааж байсан” гэж тэр ярьсан байна. Бас зарим хүмүүс амь насанд нь халдахаар сүрдүүлж байсныг Телвелл ярьжээ.
Лхагва гарагийн орой тэр хааны биед 500 метрээс дотогш ойртохгүй байх, олон нийтийн газарт өндөг биедээ авч явахгүй байх нөхцөлтэй суллагдсан байна. Гэхдээ хүнсний дэлгүүрт үйлчлүүлэх эрхтэй үлдсэнээ Телвелл нэмж хэлжээ.
Эх сурвалж: AFP
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна