2024/11/23

Валютын нөөц нь дундарсан Гана улс алтаар газрын тос худалдаж авна

info@inder.mn
2022/11/25

Баруун Африкийн Гана улсын засгийн газар газрын тосны бүтээгдэхүүнийг гадаад зах зээлээс худалдаж авахдаа доллар биш, алт хэрэглэх зохицуулалт хийхээр ажиллаж байгааг албаны эх сурвалж өчигдөр мэдээлжээ.

Энэ нь тус улсын валютын нөөц дундарсантай холбоотой юм байна.

2022 оны есдүгээр сарын байдлаар Гана улсын валютын нөөц $6.6 тэрбумд хүрсэн нь тус улсын гурван сарын импортын хэрэгцээг хангаж хүрэхгүй хэмжээ юм.

Өнгөрсөн оны сүүлээр валютын нөөц $9.7 тэрбум байжээ.

Тиймээс валютын нөөцөө хэмнэх үүднээс импортын төлбөрт алт ашиглах журмыг ирэх оны эхний улиралд хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөжээ.

Гана улс өөрөө түүхий газрын тос олборлодог боловч 2017 онд газрын тос боловсруулах ганц үйлдвэр нь дэлбэрснээс хойш боловсруулсан бүтээгдэхүүнийг гадаадаас импортолдог болсон байна.

Өчигдөр 2023 оны төсвийг парламентад танилцуулахдаа Гана улсын сангийн сайд Офори-Атта газрын тос алтаар "бартердах" шийдэл нь тус улсыг өрийн хямралаас гаргахад нэмэр болохыг онцолжээ.

Түүхэндээ үзэж байгаагүй эдийн засгийн хямралтай тулгараад буй тус улсын засгийн газар одоо Олон Улсын Валютын Сангаас тусламжийн хөтөлбөрт хамрагдахаар хэлэлцээ хийж байгаа юм.

Эх сурвалж: Aljazeera



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна