Ням гарагт Мароккогийн шигшээ баг Бельгийг 2:0-р хожсоны дараа Брюссель хотын төвд олон хүн цугларч эмх замбараагүй байдал үүсчээ. Бельгийн цагдаа нар үймээн самуун дэгдээгчдийг тараахын тулд зарим хэсгийг хааж, нулимс асгаруулагч хий, даралтат ус ашигласан байна. 100 гаруй цагдаа дайчлагдсан бөгөөд одоогоор хэдэн хүн баривчлагдсан нь тодорхойгүй байгаа аж.
Үймээн дэгдээгчид гудамжинд байсан машиныг хөмөрч, шатааж, тоосго шидсэн байна. Цагдаагийн хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр зарим шүтэн бишрэгчид модоор зэвсэглэсэн байсан бөгөөд "салют буудсаны улмаас нэг сэтгүүлч нүүрэндээ шархадсан" гэжээ.
Цагдаа нар хөгжөөн дэмжигчдийг хотын төв хэсэгт ирэхгүй байхыг анхааруулж, нийгмийн хэв журмыг сахиулахын тулд чадах бүхнээ хийнэ" гэж мэдэгджээ. Үймээн самууныг тархаахгүйн тулд зарим метроны буудлуудыг хааж, гудамжуудыг хаажээ.
F Хэсэг
Мароккогийн баг Бельгийн багийг 2:0-ээр хожсоноор 1998 оноос хойш анх удаа дэлхийн аваргын эхний хагаст шалгарах нөхцөлийг бүрдүүллээ хэмээн олон улсын хэвлэлүүд онцолжээ.
бичлэг үзэх https://fb.watch/h3VUsPGUpN/
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна