Монгол Улс, Катар Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой энэ жил тохиож байна.
Катар Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Мухаммад Аль-Дахайми Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа хоёр талын хүчин чармайлтаар амжилттай хөгжиж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байсан юм.
Цаашид Монгол Улс- Катар Улсын хоорондын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, уул уурхай, хөдөө аж ахуй, байгаль орчин зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх өргөн боломж байгааг онцлов.
Мөн Монгол, Катарын харилцааг улам бүр бэхжүүлж, хамтын ажиллагааг боломжит бүх салбарт хөгжүүлэхийн төлөө анхаарч ажиллахаа илэрхийлэв
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна