2024/11/25

Монгол Улс болон Кувейт Улсын Засгийн газар агаарын харилцааны хэлэлцээр үзэглэлээ

info@inder.mn
2023/02/15

Зам, тээврийн хөгжлийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газрын төлөөлөгчид 2023 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр Кувейт Улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын дэд дарга Эмад Ал-Желви тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, хоёр улсын агаарын тээврийн салбарын хамтын ажиллагаа, агаарын харилцааны асуудлаар санал солилцож, Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Кувейт Улсын Засгийн газар хооронд байгуулах хэлэлцээрийн төслийг үзэглэж, Хэлэлцээрийг ойрын хугацаанд эцэслэн байгуулахаар тохиролцлоо.

Уг хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор хоёр улсаас томилогдсон агаарын тээвэрлэгчид шууд болон коммерын хамтын ажиллагааны хүрээнд нислэг үйлдэх боломж бүрдэнэ.

Кувейт Улсын Засгийн газар 139 улсын Засгийн газартай Агаарын харилцааны хэлэлцээр байгуулсан бөгөөд эдгээрийн дийлэнх хувь нь Open Sky зарчмын хэлэлцээр байдаг тухай мэдэгдсэн.

Кувейт Улс Төрийн өмчит Кувейт Эйрвэйз, хувийн хэвшлийн Жазира Эйрвэйз гэсэн хоёр агаарын тээвэрлэгчтэй бөгөөд Кувейт Улсын агаарын тээврийн салбар Ковид-19 цар тахлын өмнө 2019 онд 16 сая зорчигч тээвэрлэж байсан бол 2022 онд 11 сая зорчигч тээвэрлэсэн байна.

Тус улс нисэх буудлын хүчин чадлаа сайжруулах зорилгоор 25-30 сая зорчигч хүлээн авах хүчин чадал бүхий шинэ зорчигч үйлчилгээний терминал 2026 онд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Эх сурвалж: ИНЕГ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна