2024/11/25

Б.Жагар намаа бүртгүүлэхээр Дээд шүүхэд ханджээ

info@inder.mn
2023/02/27

Иргэн Б.Жагараас Улсын дээд шүүхэд өнөөдөр /2023.02.27/ өргөдөл ирүүллээ. Уг өргөдөл нь “Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам (САИНН) үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх” агуулгатай байна хэмээн Улсын Дээд шүүхээс мэдээллээ.

Сануулахад, өнгөрөгч 2022 оны арванхоёрдугаар сард Сайн Ардчилсан Иргэдийн Нэгдсэн Нам  (САИНН) үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай иргэн Б.Жагарын өргөдлийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар тус намыг үүсгэн байгуулах өргөдлийг хэлэлцэж байсан юм. Улмаар өргөдөлд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 9 дүгээр зүйлийн 9.3.7 дахь заалтуудад нийцээгүй тул мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, 10.1.6-д зааснаар улс төрийн намын бүртгэлд бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байдаг. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна