2024/11/25

Х.Нямбаатар: Үнэн бодит мэдээлэл өгвөл 10 мянган доллараар урамшуулна

info@inder.mn
2023/04/13

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Шувуу ажиллагаа”-ны хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх явцад гадаад улс руу оргон зайлсан этгээдийн талаарх мэдээллийг Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах “11 11” төвд өгсөн, тэр нь батлагдсан тохиолдолд мэдээлэл өгсөн иргэнийг 10 мянган доллараар урамшуулахаар Засгийн газар шийдвэрлэсэн тааар мэдээллээ.

Тэрбээр, "Засгийн газраас “Шувуу” ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлийн хүрээнд мөнгөн урамшуулал олгоно.

Гэмт хэрэг үйлдээд хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд гадаад улс руу оргон зайлсан хүмүүсийн талаар 11-11 төвд мэдээлсэн, мэдээлэл нь батлагдсан тохиолдолд тухайн иргэнийг 10 мянган ам.доллароор урамшуулна.

Мөн “Шувуу” ажиллагааны хүрээнд иргэн Т.Бадамжунайг Филиппин улсаас шилжүүлж авсан. АТГ-ын Мөрдөн шалгах албаны холбогдох албан хаагчидтай Унгар улсаас иргэн Ж.Төгсбаяр, БНСУ-аас иргэн н.Болортуяа нар холбогдож хэргээ шалгуулах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн.

Түүнчлэн ойрын үед БНСУ-ын хууль сахиулах байгууллагатай хамтран хэд хэдэн иргэнийг албадан ирүүлэхээр ажиллаж байна." гэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна