2024/11/24

З.Төмөртөмөө Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооныхноос уучлал хүслээ

info@inder.mn
2023/09/01

Нийслэлийн Засаг Даргын Орлогч З.Төмөртөмөө Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоотой үл ойлголцсон тухай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр гарсан. Тэгвэл Нийслэлийн Засаг Даргын Орлогч З.Төмөртөмөө Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооны хамт олноос албан ёсоор уучлалт гуйжээ. 

Тэрбээр "Миний бие хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ-гуудаар хуваарь гарган очиж ажилласан билээ. Одоогоос дөрвөн сарын өмнө МХҮХ-нд ирж энэхүү талбайн тохижилт хийх шаардлагатай байгаа хүсэлтийг сонсоод улмаар төслийн санхүүжилтээр хийж өгөхөөр бид тохиролцсон юм. Харамсалтай нь зураг төсөвгүй удсаар бид ч яаруулсаар төслийн ажил цаг хугацаандаа амжихгүй болж өөр тийш шилжиж таарав. Хэн хэн нь л нийтийн эрх ашгийн төлөө хийхийг зорьсон ажил байлаа. Улмаар холбооны зүгээс намайг буруутгаж, би ч та нар зураг төсвөө хоцроолоо гэж сануулсаар байсан бөгөөд энэ асуудлаас болж үл ойлголцол үүсэхэд хүрсэн. Бид утсаар ярихад нүүр нүүрээ харж яриад ч нэмэргүй ээ, хугацаанаасаа хоцорсон, та нараас боллоо гэж хэлсэндээ албан ёсоор чин сэтгэлийн уучлал хүсч байна. Мөн нийтэд тустай энэхүү ажлыг заавал хийж дуусгахаа МХҮХ-ны олон мянган гишүүдийн өмнө хариуцлагатайгаар мэдэгдэж байна" гэжээ 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна