2024/11/22

Цоохор ирвэсийн тухай сонирхолтой 15 баримт

info@inder.mn
2024/01/04

Цоохор ирвэсийн тухай сонирхолтой 15 баримтыг хүргэж байна. 

Монгол Улс 800-1000 цоохор ирвэстэй, үүний 500-700 нь Алтай-Соёны бүс нутагт амьдардаг.

Цоохор ирвэс Төв Азийн 12 оронд тархан нутагшсан.

Дэлхийн нийт цоохор ирвэсийн 20 хувь нь Монголд байдаг.

Цоохор ирвэс “Улаан ном”-д орсон дархан цаазтай амьтан, агнах хориотой.

Цоохор ирвэс хад асгатай өндөр ууланд амьдардаг.

Нутгийн иргэд цоохор ирвэсийг “Өндөр уулын эзэн” гэж авгайлдаг.

Биеийн урт 103-130 см, жин 23-41 кг.

14 метр хүртэл хол үсрэх чадвартай.

Цоохор ирвэс 10-13 жил насалдаг.

Эрийг нь гэнд, эмийг гинс, нялх төлийг нь гүем гэж нэрлэдэг.

Гинс дунджаар 4 сар хээлээ тээдэг.

Гүем 2 нас хүртлээ эхийн хамт амьдардаг.

Аргаль, янгир, тарвага, туулай, мэрэгч амьтдаар хооллодог.

Ихэвчлэн 2-3 гүем төрүүлдэг.

Цоохор ирвэсийн толбо хүний хурууны хээ шиг бодгаль бүрээр өөр байдаг. 

Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна