Нийслэлийн Хяналт шалгалтын газар нь жилд 4000 орчим хяналт шалгалтыг зохион байгуулдаг бөгөөд 7500 гаруй зөрчил дутагдлыг илрүүлж, зөрчлийн үр дагаврыг арилгуулах арга хэмжээ авч ажилладаг. Тиймээс тус газраас барилгын салбарт үйл ажиллагаа эрхлэгч иргэн, хуулийн этгээдэд ослоос урьдчилан сэргийлэх, техникийн аюулгүй ажиллагааг хангуулах, туршлага судлах, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, ажилтнуудыг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар барилга, байгууламжийн зураг төслийн чанар, хяналтын тогтолцоо, барилгын материалын үйлдвэрлэлийн чанар, аюулгүй байдалд тавих хяналт, барилга угсралтын үеийн инженерийн ус, дулаан хангамжийн шугам сүлжээний угсралтын үед анхаарах зүйлс зэрэг сэдвээр мэдээлэл өгөв. Ташрамд, НХШГ нь нийслэлийн хэмжээнд баригдсан барилга, дэд бүтцийн салбарт төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэх, дэд бүтцийн салбарын 11 хяналтын чиглэлээр хяналт шалгалтыг зохион байгуулж, барилга угсралт, ашиглалтын явцад илэрсэн зөрчил дутагдалд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна