2025/04/01

“Судлаач-2025” эрдэм шинжилгээний бага хурлын шилдгүүд тодорлоо

info@inder.mn
2025/03/27

Эмч, эмнэлгийн мэргэжилтний “Судлаач-2025” 14 дэх удаагийн эрдэм шинжилгээний бага хурал чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд амжилттай явагдаж өндөрлөлөө.

Эрдэм шинжилгээний бага хуралд Эмнэлзүйн чиглэлээр 7, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр 6, нийт 13 илтгэл хэлэлцэгдсэнээс

Эмнэлзүйн чиглэлээр:

I байр ЧДЭМТ-ийн Төв амбулаторийн нүдний эмч Г.Сайхантуяа "Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дундах нүдний өвчлөл болон харааны байдал",

II байр Мэдрэлийн тасгийн эрхлэгч, мэдрэлийн тэргүүлэх зэрэгтэй эмч Б.Сайзмаа "Тархины венийн синусын тромбоз эмнэлзүйн тохиолдол",

III байр НЭМТҮХО дарга, тэргүүлэх зэрэгтэй эмч Ж.Алтантуул "Өрхийн эрүүл мэндийн төвд хянагдаж байгаа артерийн гипертензитэй иргэдийн цус харвалтын эрсдлийг судалсан үр дүн",

Нийгмийн эрүүл мэнд, өрхийн анагаах ухааны чиглэлээр:

I байр ЧД-ийн 17 дугаар хорооны ӨЭМТ-ийн эмнэлзүйн эмгэг судлаач эмч Г.Наранцацрал "Чингэлтэй дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвийн лабораторийн шинжилгээний тусламж үйлчилгээний өнөөгийн байдал",

II байр ЧД-ийн 1-3 дугаар хорооны “Мэнд цолмон” ӨЭМТ-ийн нийгмийн ажилтан М.Хулан, ӨЭМТийн дарга Ц.Цэдэвсүрэн нарын "Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилчдын халдварт өвчний дэгдэлтийн үеэрх ажлын ачаалал, сэтгэл зүйн байдлыг судлах нь",

III байр ЭМТ-ийн НЭМА-ны дарга, сэтгэл судлалын магистр Н.Дэлгэрмаа, Ө.Ариунаа нарын "Чингэлтэй дүүргийн 6 настай хүүхдийн нүд, шүд, зүрхний үзлэгт хийсэн дүн шинжилгээ" сэдэвт илтгэлүүд тэргүүллээ.

Шүүгчдийн бүрэлдэхүүнд АШУҮИС-ийн Эрдмийн сургуулийн Хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхмийн ахлах багш, АУ-ны доктор, дэд профессор А.Энх-Амар, АШУҮИС, Эрдмийн сургууль, АУ-ны эрхзүй боловсрол судлалын тэнхмийн багш, АУ-ны доктор Э. Сарантуяа, АШУҮИС, БиоАнагаахын сургуулийн Эмгэг судлал, Шүүх эмнэлгийн тэнхмийн дэд профессор, БиоАнагаахын хүрээлэнгийн эмгэг судлалын лабораторийн эрхлэгч, АУ-ны доктор, Дэд профессор Х. Батбаяр нар ажиллав.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна