Урлагийн олон төрлийг хөгжүүлж, урлагийн сургуулиудын оюутан залуусын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, авьяас сонирхол, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, тайз, дэлгэцийн урлагийн хөгжлийн чиг хандлагаас суралцах, туршлага солилцох зорилгоор “Олон улсын театрын өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан “3.27” олон улсын оюутны их наадмын шилдгүүд тодорлоо.
НЗДТГ, нийслэлийн Соёл, урлагийн газар, Соёл урлагийн их сургуулийн Театрын урлагийн сургууль хамтран зохион байгуулсан уг наадамд ОХУ, БНХАУ, Вьетнам, Бангладеш, Италийн театр урлагийн сургууль, Их Засаг олон улсын их сургууль, СИТИ их сургууль, Монголын Үндэсний их сургууль, Кино урлагийн дээд сургууль, Боловсрол, соёл, эрх зүйн дээд сургууль болон СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн оюутнууд оролцож, шилдгүүдээ шалгаруулсан юм. Тодруулбал,
Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна