2025/04/01

ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад хэрүүл тэмцэл ирнэ тохиромжгүй

info@inder.mn
2025/03/27

2025-03-27, Пүрэв гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 28

Аргын тооллын: 2025-03-27, Пүрэв гараг

Наран ургах шингэх: 06.41-19.14

Үс засуулбал: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад хэрүүл тэмцэл ирнэ тохиромжгүй.

Барилдлага:

Аргын тооллын 3 сарын 27, Бархасвадь гараг. Билгийн тооллын 28, ХАВРЫН ТЭРГҮҮН УЛААГЧИН БАР САРЫН ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ХОНЬ ӨДӨР.

Өдрийн наран 6 цаг 41 минутад мандан, 19 цаг 14 минутад жаргана.

Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, хонь, нохой, үхэр жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад хэрүүл тэмцэл ирнэ тохиромжгүй.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна