2024/10/04

Ши Жиньпин Африкт нэг сая ажлын байр бий болгоно

info@inder.mn
2024/09/06

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бээжинг дэлхийн өмнөд бүсийн хөгжлийн түнш болгохыг эрмэлзэж байна. Тэрбээр Пүрэв гаригт болсон Хятад-Африкийн хамтын ажиллагааны форумын үеэр үг хэлэхдээ Африкт дор хаяж нэг сая ажлын байр бий болгохоо амлав. Мөн Бээжингээс янз бүрийн тусламж олгох журмаар 51 сая ам.долларын шинэ санхүүжилт олгож, тив даяар харилцаа холбоог нэмэгдүүлэх дэд бүтцийн 30 төслийг дэмжинэ гэжээ.

Бээжинд айлчилж буй Африкийн удирдагчдад хандан Ши Жиньпин үг хэлэхдээ "Бид хамтдаа авто зам, төмөр зам, сургууль, эмнэлэг, аж үйлдвэрийн парк, эдийн засгийн тусгай бүсийг байгуулсан. Эдгээр төслүүд олон хүний амьдрал, хувь заяаг өөрчилсөн” гэсэн байна. Түүний хувьд Хятад, Африкийн хамтын ажиллагаа нь шинэчлэлийг авчирч, амжилтыг дагуулна гэж үзэж байна. Барууны орнууд, тэр дундаа АНУ Хятадтай эдийн засаг, дипломат харилцааны маргаантай байгаа энэ үед Ши Жиньпин хамтын ажиллагааны форумыг зохион байгууллаа.

Удаан үргэлжилсэн үл хөдлөх хөрөнгийн хямрал, хүн амын тоо буурч байгаа зэрэг олон сорилтуудын дунд Бээжин Африктай хамтран ажиллаж, тус тивд ашигт малтмал, түлш, металл голчлон экспортолдог болжээ. Бээжин мөн тивийн хамгийн том зээлдүүлэгч бөгөөд 2006-2021 оны хооронд Африкийн орнуудад 191 тэрбум ам.долларын тусламж үзүүлэхээ амласан. Форум гурав хоног үргэлжлэх бөгөөд Африкийн удирдагчид дэд бүтэц, хөдөө аж ахуй, уул уурхай, эрчим хүчний салбарт хамтран ажиллах олон гэрээ хэлэлцээрийг зарлав.

Эх сурвалж: ALJAZEERA



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна