ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон холбогдох албаны хүмүүс өнөөдөр /2024.07.30/ Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяа шинээр баригдаж буй салбар Амбулаторийн барилгын гүйцэтгэлтэй танилцлаа.
Улсын төсвийн 2,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2020 онд баригдаж эхэлсэн тус барилгын ажил цар тахлын үеийн хүндрэл, хөрөнгө санхүүгийн асуудлаас үүдэн 4 жил үргэлжилж, өнөөдрийн байдлаар 85 хувийн гүйцэтгэлтэй байна. Барилгын ажлыг гүйцэтгэгч “Кенжикү” ХХК-ийн удирдлагууд энэ оны 10-р сард багтаан барилгын ажлыг бүрэн дуусгаж, хүлээлгэж өгнө гэсэн юм.
Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Амбулатори ашиглалтад орсноор Сүхбаатар дүүргийн иргэд эрүүл мэндийн үйлчилгээг цаг алдалгүй, хурдан, шуурхай авах нөхцөл нэг шатаар ахина. Энэ мэтчилэн эрүүл мэндийн салбарын дутуу орхигдсон, хүлээлт үүсгэсэн барилгын ажлуудыг хурдлуулахад Т.Мөнхсайхан сайдын хамт анхаарч ажиллана” гэв.
Эмнэлгийн үйл ажиллагааг нэн даруй эхлүүлэхэд шаардлагатай хүний нөөц, тоног төхөөрөмж, тавилга, хэрэгслийг шийдвэрлэх талаар Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Дүүргийн засаг даргын тамгын газар хамтран ажиллахаар шийдвэрлэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна