2024/10/23

"Пёньяныг хянахыг завдсан орнууд өндөр төлөөс төлнө"

info@inder.mn
21 цаг 17 минутын өмнө

АНУ, Австрали, Канад, Өмнөд Солонгос, Франц, Герман, Япон, Итали, Нидерланд, Шинэ Зеланд, Их Британи улсууд Хойд Солонгосын цөмийн зэвсгийн хөгжлийг хянах шинэ төлөвлөгөөгөө Лхагва гаригт танилцууллаа. "Энд багтсан орнууд өндөр төлөөс төлнө" гэдгийг Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд Чой Сон Хуй анхааруулав. "Би үүнийг шударга ёсонд халдаж, Хойд Солонгосын бүрэн эрхт байдлыг бүдүүлгээр зөрчсөн үйлдэл гэж буруушааж байна" гэж тэр хэлжээ.

Бүлгийн зорилго бол НҮБ-ын хориг арга хэмжээг хэрэгжүүлэх явдал гэдгийг АНУ хэлж буй. АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Курт Кэмпбелл Сөүлд болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ "Бид Аюулгүйн зөвлөлийн өмнөх хөтөлбөрийг үргэлжлүүлэхийг илүүд үзэж байсан. Үүнд Орос саад болж байна" гэжээ.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл дэх Хойд Солонгосын цөмийн хөгжүүлэлтийн талаарх шинжээчдийн бүрэлдэхүүний хугацааг 15 жилээр сунгах тогтоолыг энэ оны гуравдугаар сард гаргасан. Гэвч ОХУ үүнд хориг тавьсан юм. Энэ нь ОХУ, Хойд Солонгосын харилцаа улам зузаарч буйг онцолсон юм.

ЭХ СУРВАЛЖ: EURO NEWS



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна